KYC буюу Know Your Customer гэдэг нь бид таны хувийн мэдээллийг баталгаажуулах процессыг хэлнэ. Бид таны мэдээллийг баталгаажуулахдаа таны шилжүүлгийн лимитийн түвшингээс хамааран өөр, өөр мэдээлэл авна.
Үүнд:
1-р түвшин: Таны ерөнхий мэдээлэл /Овог, нэр, хүйс, хаяг, утасны дугаар, төрсөн огноо /
2-р түвшин: Таны бичиг баримт /АНУ-ын жолооны үнэмлэх, Гадаад паспорт, Иргэний үнэмлэх гэх мэт баталгаажуулах бичиг баримтын мэдээлэл болон зураг/
3-р түвшин: Нийгмийн даатгалын дугаар, таны ажлын газрын мэдээлэл болон албан тушаал, орлого нотлох баримт /цалингийн хуулга гэх мэт/
Залилангийн гүйлгээ гэж бусдын дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрхгүй этгээд итгэл эвдэх буюу хуурч мэхлэх аргаар, санаатайгаар өөрийн эзэмшилд оруулах гүйлгээг хэлнэ. Хэрэглэгч та өөрийн болон ар гэрийн хэрэгцээний бус зориулалтаар өндөр дүнтэй, сэжигтэй гүйлгээ хийхээс сэргийлээрэй.
Таны хийсэн гүйлгээг үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын зүгээс сэжигтэй буюу залилангийн шинжтэй, эсвэл гүйлгээг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэн гүйлгээг буцаана.
Бид хэрэглэгчдийн төлбөр тооцоотой холбоотой бүх мэдээллийг мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангасан серверүүдэд хадгална.