Гадаад улсад суугаа Монгол улсын иргэд сайн дурын даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой. Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээний хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоос хувь тооцуулан шимтгэлээ төлнө.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл төлөх хугацаа болон хэмжээг тодорхой тусгаж өгнө.

Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

Та зөвхөн сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах боломжтой.

Даатгалын гэрээг даатгуулагчийн хүссэн хугацаагаар байгуулна. Гэрээ дуусгавар болсноос хойш нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч төлсөн тохиолдолд гэрээ тухайн төлсөн хугацаанд автоматаар сунгагдана. 

Та даатгалын мөнгөө сар бүр шилжүүлнэ. 

Тухайн улсдаа албан эсвэл албан бусаар амьдарч байгаагаас үл хамааран сайн дурын даатгалд хамрагдах боломжтой. 

Нийгмийн даатгалын дэвтэр заавал байх шаардлагагүй.

Одоогоор нийгмийн даатгалын онлайн данс байхгүй.