Та АНУ-ын дурын банкны хадгаламжийн эсвэл харилцах дансаа холбох боломжтой. Австрали, Япон, Европ чиглэлээс данс холбох шаардлагагүй.
Шилжүүлэгч өөрийн банкны хэдэн ч данс болон дебит картыг холбох боломжтой.
Сэндли аппликэйшний хүлээн авагч хэсэгт нэмэх товч дээр даран шинээр хүлээн авагчийг нэмнэ.
Хүлээн авагчийн банкны данс нь Монгол улсын аль ч арилжааны банкны харилцах, хадгаламжийн данс /кредит картын данснаас бусад/ байна.
Шилжүүлэгч өөрийн болон хүлээн авагчийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд мэдээллийг аппликейшн дээрээс устган дахин бүртгэх боломжтой.