Манай үйлчилгээ харилцагчийн 3-н түвшинтэй бөгөөд түүнээс хамаарч өдөрт хийх шилжүүлгийн дүн өөр, өөр байна.

Ану-Монгол

1-р түвшингийн хэрэглэгч бол - 1000 хүртэлх ам.доллар байна.  

2-р түвшингийн хэрэглэгч бол - 2999 хүртэл ам.доллар байна.  

3-р түвшингийн хэрэглэгч бол - 3000 ам.доллар байна. 

Австрали-Монгол 

5000AU$

Япон-Монгол 

Доод хэмжээ - 3000¥

Дээд хэмжээ - 1,000,000¥

Европ-Монгол 

1-р түвшингийн хэрэглэгч бол - 2000 евро.

2-р түвшингийн хэрэглэгч бол - 2000 евро. 

Та өөрийн харгалзах эрхийн түвшинг нэмэгдүүлэхийн тулд өөрийн хүсэлтээ харилцагчийн үйлчилгээнд ирүүлэх ба нэмэлт баталгаажуулах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Шилжүүлгийн хамгийн бага дүн гэж байхгүй тул та өөрийн хүссэн дүнгээр шилжүүлгэ хийх боломжтой. 

Хадгаламж байршуулах, орон сууцны зээлээ төлөх гэх мэт хүссэн зорилгоороо өөрийн дансруу шилжүүлэг хийх боломжтой.

Үйлчилгээний нөхцөлийн дагуу харилцагч та хийсэн гүйлгээгээ 30 минутын дотор SENDLY аппликэйшн дотор цуцлах боломжтой. 30 минутаас хэтэрсэн тохиолдолд харилцагчийн үйлчилгээтэй холбогдох шаардлагатай. Тухайн гүйлгээ нь хүлээн авагчид очоогүй байх хугацаанд бид гүйлгээг буцаах боломжтой бөгөөд хүлээн авагчийн данс руу аль хэдийн орсон тохиолдолд буцаалт хийхгүй болохыг анхаарна уу.

Давхар шилжүүлсэн гүйлгээ нь хүлээн авагчид очоогүй тохиолдолд гүйлгээг буцаах боломжтой. 

Шилжүүлэгтэй холбоотой мэдээллүүд бүгд танд имэйлээр очих болно. 

Та SENDLY аппликэйшний хуулга цэснээс өөрийн хийсэн гүйлгээг хянах боломжтой. Мөн гүйлгээ хүлээн авагчид очиход танд имэйлээр мэдээлэл болон гүйлгээний баримт очих болно. 

SENDLY үйлчилгээ нь харилцагчийн Монгол улс дахь банкны дансруу шилжүүлж байгаа тул ам.долларын төгрөг рүү хөрвөсөн дүнгээр шилжүүлэг хийгдэнэ.

Бид хүлээн авагчийн аль нэг банкны дансруу мөнгөн гуйвуулгыг шилжүүлэх болно.

Хүлээн авагчийн дансны нэр, дансны дугаар зөрсөн тохиолдолд тухайн шилжүүлэг буцаагдах бөгөөд бид тантай холбогдон засварлан гүйлгээг дахин хийнэ.