www.1home.mn цахим хуудаснаас Монголын шилдэг барилгын компаниудын гаргасан орон сууцны жагсаалтаас сонгох боломжтой. Мөн та хүссэн орон сууцаа REMAX RAPID үл хөдлөх хөрөнгийн зуучаар дамжуулан хайлгах боломжтой.
Бид хэрэглэгч та бүхэнд Монгол улсын барилгын Топ компаниудын барьж ашиглалтад оруулсан орон сууцны хотхон хорооллын барилгуудаас өөрийн цахим хуудсаар дамжуулан сонголт хийх боломжийг олгож байна.
Та
манай www.1home.mn цахим
хуудсаар дамжуулан Худалдан авах орон
сууцаа, хотхон хороолол, байршил, үнэ, орчин гэх мэт олон үзүүлэлтээр хайх
боломжтой.
-
Сонгосон орон
сууцыг худалдах худалдан авах гэрээг өөрийн биеэр хийж чадахгүй
тохиолдолд Улаанбаатар хотод байгаа өөрийн ойр дотны хүнд итгэмжлэл өгч
гэрээг байгуулж болно. Итгэмжлэлийг тухайн улсад байгаа консулын газраар
дамжуулан илгээнэ.
Гадаад улсад суугаа элчин сайдын яам болон консулын газрын жагсаалтыг http://consul.mn/index.php?moduls=2
–с харна уу.
Та орон сууцаа сонгосны дараа Орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг дансанд байршуулан гэрээгээ баталгаажуулсаны дараа захиалга баталгаажих болно.
Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд Орон сууц худалдан авах зээлийн шалгуур шаардлагын /бүрдүүлэх материал хэсэгт байгаа/ дагуу материалыг бүрдүүлэн Онлайнаар буюу www.1home.mn сайтаар дамжуулан зээлийн анкет мэдээллийг бөглөн ирүүлнэ.
Арилжааны банк нь Гадаадад байгаа Монгол улсын иргэнд орон сууцны зээл
олгохгүй байгаа бөгөөд манай орон сууцны зээл нь таны гадаадад ажиллаж
хөдөлмөрлөж буй орлогыг нотлож үндсэн барьцаа болгож байгаагаараа давуу
талтай.
Та манай 70127700 дугаарт ажлын өдрийн ажлын цагаар залган холбогдох мэдээллийг манай мэдээллийн ажилтантай холбогдон авч болно.
Цагийн зөрүүтэй улс орон амьдардаг бол бид тусгайлан цагийг гарган үйлчлэх болно. / эсвэл ажлын цагаар холбогдох боломжтой/
Бид одоогоор хууль ёсны дагуу ажиллаж амьдарч байгаа иргэдэд орон сууцны зээл олгохоор ажиллаж байна.
- Үндсэн зээлдэгч нь Гадаадад байнга оршин сууж хөдөлмөр эрхэлдэг байх, хамтран зээлдэгч нь Монгол улсад байнга оршин суудаг байх,
- Гадаад улсад 12 сараас доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан туршлагатай байх,
Та орон сууцны зээлээ автомашины зогсоол оролцуулахгүйгээр судлуулах боломжтой.
Зээлийн гэрээгээр байгуулсан эргэн төлбөр төлөх хуваарьт өдрөө зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд тооцох үндэслэлтэй. Иймд орон сууцны зээлийн төлбөрийг SENDLY аппликейшнийг ашиглан төлөх боломжтой. Төлбөр төлөх заавраас харна уу.
www.1home.mn цахим хуудастай хамтран ажиллах гэрээний хүрээнд ажиллаж буй жагсаалт бүхий Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт аймгийн төвд байрлалтай нийтийн орон сууц байх,
- Зээлийн хугацаанд барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд даатгуулсан байх,