SENDLY үйлчилгээнд та өөрийн бүх төрлийн дебит картыг холбох боломжтой. Харин таны дебит картын төрлөөс хамаарч өөр, өөр шимтгэлтэй байхыг анхаарна уу.

Дебит картыг холбон гүйлгээ хийхэд гүйлгээний шимтгэл дээр дебит картын шимтгэл нэмэгдэж тооцогдоно. Картын төрлөөр харуулсан шимтгэлийн хувийг та шимтгэл хэсгээс харах боломжтой.

Жишээ нь: Та 100 ам.доллар VISA төрлийн дебит картнаасаа шилжүүлэг хийхэд 100+3/гүйлгээний шимтгэл/ + 0.5/дебит картын шимтгэл-0.5%/= 103.5 ам.доллар болох юм.

Дебит картыг холбохдоо та картын дугаар, дуусах хугацаа, болон CVV кодыг оруулна. CVV код нь American Express картын хувьд картын урд хэсэгт байрлах 4 оронтой байдгийг анхаараарай.