Та Appstore болон Playstore -оос SENDLY аппликэйшнийг татан өөрийн хэрэглэдэг, идэвхтэй имэйл хаягаар бүртгүүлнэ. Тус имэйл хаягт илгээсэн баталгаажуулах кодыг ашиглан бүртгэлээ баталгаажуулна.

SENDLY үйлчилгээг ашиглах хэрэглэгч нь 18 нас хүрсэн байх шаардлагатай. 

Гадаад улсын иргэн бүртгүүлэх боломжтой. 

Хэрэглэгчийн гүйлгээний лимитээс хамааран паспорт, нийгмийн даатгалын дугаар, ажилладаг байгууллагын тодорхойлолт, орлого тодорхойлох баримтууд шаардагдана. 

Та биеэр очих шаардлагагүй. Мэдээллээ онлайнаар бүртгүүлэхэд л хангалттай. 

Хувийн мэдээлэл баталгаажуулах хугацаа нь гүйлгээний лимитийн түвшингээс хамаарч өөр өөр байна. 1-р түвшингийн хувьд та өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөсөн тохиолдолд мэдээллийг 1-2 минутанд баталгаажуулна.