"Дэлхийн монголчууд эх орондоо Sendly Money Transfer-ээр дамжуулан эко төгөл байгуулах боломжтой боллоо"
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Sendly Money Transfer”, “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-аас гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчуудын төгөл” төслийн шав тавих ёслол 2022 оны 07 сарын 06-ны өдөр болж өндөрлөлөө.
Шав тавих ёслолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул, “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул, “Монголчууд Америкт” төслийг санаачлагч Г.Галбадрах нар оролцож, төслийг албан ёсоор нээж, санамж бичигт гарын үсэг зурав.
Энэхүү төсөл нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчууд эх орондоо байгаа, уулзаж чадаагүй хайртай дотны хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх, дурсан санах, мөн үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой дурсгалын модыг хамтдаа тарьж нандин дурсамж, дурдатгал бүтээх, эко ногоон орчин байгуулахын зэрэгцээ улс, улсын гайхамшигт бүтээлийг нутагшуулж, дэргэдээс нь үзэх боломжийг олгож байна.
Sendly Money Transfer нь уг боломж бодитой болох гүүр болж гадаадад байгаа монголчуудаас төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг ямар ч саад бэрхшээлгүйгээр дамжуулж мөнгөн гуйвуулгын холбогч болж байна.
Бид өөрсдийн үүсгэсэн олон улсын сүлжээгээр дамжуулан гадаад улсаас мөнгөн гуйвуулга хийх, Монголдоо байгаа мэт онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, нийгмийн даатгалаа сайн дураараа төлөх, орон сууцны зээлд хамрагдах, онлайнаар үнэт цаасны зах зээлд оролцох зэрэг олон төрөлт санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг гэдгээрээ онцлог билээ.