"Сэндли ББСБ" ХК нь 2022 оны есдүгээр сард нийт хувьцааныхаа 29.97 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компани болсон билээ. Тухайн онд компанийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.75 төгрөгийн ногдол ашиг хуваарилж, нийт 614.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байсан.

Харин энэ жил компанийн ногдол ашиг 2.7 дахин өсөж, 2024 оны цэвэр ашгийн 20.01 хувийг буюу 1,701,367,700 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. Үүний дагуу нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 7.61 төгрөг болж, 2025 оны 4-р сарын 10-ны өдөр мөнгөн хэлбэрээр олгогдох юм.