“Сэндли ББСБ” ХК нь харилцагчдадаа Олон Улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг илүү хялбар, хурдан шуурхай хүргэх зорилгынхоо хүрээнд Их Британийн Paysend PLC-тэй хамтран ажиллах гэрээг амжилттай байгуулсан байна.
Ингэснээр иргэд, харилцагчид Sendly аппликейшнаар дамжуулан Монгол Улсаас Европын холбооны улсууд, Англи, Сингапур, Катар, Турк, Украин, Тайланд, Узбекистан, Казахстан, Вьетнам, Шинэ Зеланд, Малайз, Хонконг зэрэг дэлхийн 170 гаруй улс, бүс нутаг руу 10 минутын дотор мөнгөн гуйвуулга илгээх боломжтой боллоо. Дээрх үйлчилгээг авахын тулд Sendly аппликейшнд бүртгэл үүсгэн хүлээн авах хүний зөвхөн картын дугаараар мөнгөн гуйвуулгаа илгээх юм байна.
Их британийн Paysend PLC нь банкны картаар /Visa болон Mastercard/ Олон Улсын мөнгөн гуйвуулга илгээх, хүлээн авах боломжийг олгодог санхүүгийн технологийн платформ бөгөөд Монгол Улсаас зөвхөн “Сэндли ББСБ” ХК-тай хамтран ажиллаж байгаа юм.
“Сэндли ББСБ” ХК нь Монгол Улсын анхны Олон Улсын мөнгөн гуйвуулгын “Sendly” аппликейшнийг бие даан хөгжүүлж, 2020 оны 5-р сараас эхлэн зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд АНУ болон европын холбооны 27 улсаас Монгол Улс руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хамгийн хурдан, хамгийн бага шимтгэлтэйгээр гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн билээ. Мөн БНХАУ-ын иргэд Wechatpay-ээр Монгол Улсад төлбөр тооцоогоо саадгүй төлдөг болсон бол Монгол Улсаас Sendly аппликейшн ашиглан Alipay хэтэвч рүү мөнгөн гуйвуулга илгээж байгаа юм.