Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны наймдугаар сарын 10-ны ээлжит хуралдаанаар Sendly компанийн энгийн хувьцааг нийтэд санал болгон гаргахыг зөвшөөрлөө.
Тус компанийн хувьд нийт хувьцааныхаа 29.97 хувийг буюу 67 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 150 төгрөгөөр нийтэд санал болгож байгаа бөгөөд 10.05 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна.
Уг 67 сая ширхэг хувьцааны 75 хувь буюу 50,250,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад, 25 хувь буюу 16,750,000 ширхэг хувьцааг олон нийтэд худалдах аж.
Sendly-г олон нийтэд хувьцаагаа санал болгохоос өмнө БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалтын сан болох ‘Rhinos – KAI Frontier Fund 1’-с хөрөнгө оруулалт хийж стратегийн түнш болсон нь Монголд анх удаа юм.
IPO гаргахад хамтран ажиллах байгууллагууд:
- Үндсэн андеррайтер: Өлзий энд Ко капитал ҮЦК
- Хамтрагч андеррайтер: Райнос Инвестмент ҮЦК
- Хуулийн фирм: Эм Ди Эс Хаанлекс ХНН
- Хөндлөнгийн үнэлгээний компани: “Гэрэгэ Эстимэйт” ХХК
- Хөндлөнгийн аудитын компани: “Шонхор Аудит” ХХК
Sendly компани нь өөрсдийн олон улсын мөнгөн гуйвуулгын аппликейшнийг нэвтрүүлж, гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэдэд:
- Мөнгөн гуйвуулга
- Сайн дурын нийгмийн даатгал төлөлт
- Онлайн худалдаа, орон сууцны зээлийн үйлчилгээ зэрэг гэх зэрэг цогц үйлчилгээг санал болгодгоороо Финтек салбартаа түүчээ болж буй.
Түүнчлэн дотоодын хэрэглэгчдэд зориулан төрөл бүрийн санхүүгийн цогц үйлчилгээг орон нутаг дахь 47, Улаанбаатар хот дахь 6 салбараараа дамжуулан үзүүлж байна.