“Сэндли ББСБ” ХК нь санхүүжих чадавхийн зэрэглэл /credit rating/-ээ дотоодын зээлжих зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрөлтэй “Онч крэдит” үнэлгээний байгууллагаар 2024 оны 12 сарын 6-ны өдөр тогтоолгож, mnA- (тогтвортой) үнэлгээ авлаа.
Энэ нь тус байгууллага 2024 оны 8 сард олон улсын “Microfinanza Rating Agency”-р санхүүгийн байгууллагын хувьд А- үнэлгээ авсантай адилхан үнэлгээ бөгөөд ингэснээр олон улс болон дотоодоос санхүүгийн байгууллагын хувьд болон зээлжих зэрэглэлээрээ А- үнэлгээгээтэй байгууллага боллоо.