Сэндли ББСБ ХК нь Монголын хөрөнгийн бирж дээр 2 дахь удаагаа олон нийтэд нээлттэй бонд санал болгож байгаа бөгөөд энэ удаа Сэндли 2.0 нэртэй өгөөж өндөр бондыг олон нийтэд нээлттэй гаргахаар урьдчилсан захиалгаа авч эхлээд байна. Та урьдчилсан захиалганд манай андеррайтер Өлзий энд ко капитал ҮЦК, Голомт капитал ҮЦК, Райнос инвестмэнт ҮЦК-аар дамжуулан оролцохыг хүсье.
Бондын мэдээлэл:
Нэгж үнэ : 100,000₮
Бондын өгөөж : 18.5% (жилийн)
Бондын хугацаа: 24 сар
Хүү төлөх давтамж : Улирал тутам
Орлогын албан татвар : 5%
Нийт татан төвлөрүүлэх дүн : 10 тэрбум төгрөг
Анхдагч зах зээлийн арилжаа: 2024.08.01 - 2024.08.07