Сэндли ББСБ ХК нь байгууллагын болоод хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай байдлыг хадгалах, хамгаалах болон системийн хэвийн, найдвартай ажиллагааг бүрэн хангах, хүртээмжтэй байдлыг хангахын тулд 2022 оноос хойш Олон улсын Мэдээллийн аюулгүй байдал менежментийн тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Менежментийн тогтолцооны стандартын баталгаажуулалтын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор жил тутамд аудит хийдэг. Сэндли ББСБ ХК-н хувьд БНЭУ-ын QFS Management System LLP байгууллагыг төлөөлж “Монсертф” ХХК баталгаажуулалтын байгууллага 2024 оны 04 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Магадлах аудит хийж гүйцэтгэн, аливаа үл тохиролгүй, САЙН гэсэн үнэлгээтэйгээр гэрчилгээгээ үргэлжлүүлэн эзэмшүүлэх дүгнэлт гарлаа.
Сэндли ББСБ ХК-н хувьд Монгол улсын анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлснээс гадна технологид суурилсан финтек зээл, итгэлцлийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Тус компани нь “Sendly” аппликейшнаараа дамжуулан АНУ, Австрали, Япон болон Европын холбооны 27 улсаас Монгол Улс руу, Монгол улсаас дэлхийн 80 гаруй улс руу мөнгөн гуйвуулгыг хамгийн хурдан, хамгийн бага шимтгэлтэйгээр илгээх боломжийг бүрдүүлсэн юм.
Мөн БНХАУ-ын иргэд Wechatpay-ээр Монгол Улсад төлбөр тооцоогоо саадгүй төлөх боломжийг бүрдүүлж өгсөн бол Монголоос БНХАУ-ын төлбөр тооцооны аппликейшн болох Alipay хэтэвч рүү хамгийн богино хугацаанд буюу 1-10 минутын дотор мөнгөн гуйвуулгыг илгээх боломжийг олгоод байгаа юм. Сэндли ББСБ ХК-н хамт олон тун удахгүй БНСУ-д үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, үйлчилгээгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.