"СЭНДЛИ ББСБ" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал - 2023.04.07-нд Blue sky Emerald танхимд болон khural.hps.mn вэбсайтаар шууд дамжуулалт явж амжилттай зохион байгуулагдлаа.
Хувьцаа эзэмшигчдийн хуралд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон гаргасан хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй судалгаанд багтсан нийт 223,570,000 ширхэг хувьцаа эзэмшиж буй 3608 хувьцаа эзэмшигчдээс 156,637,150 ширхэг энгийн хувьцааг эзэмшиж буй 161 хувьцаа эзэмшигч буюу 70.06% нь хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөр болсон.
Хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Сэндли ББСБ" ХК-ийн 2022 оны үйл ажиллагаа болон аудитлагдсан санхүүгийн тайланд гаргасан ТУЗ-ийн дүгнэлтийг батлах тухай асуудлыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100%-ийн саналаар, "Сэндли ББСБ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны төсвийг батлах тухай асуудлыг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 99,51%-ийн саналаар тус тус батлагдав.